Нийслэлийн төв талбайд иргэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрыг огцрохыг шаардан жагсаж байна.
Иргэн Ц.Уянга "Л.Оюун-Эрдэнэ гэж хүн МАНАН гэж айхавтар том мафитай тэмцэж, хүмүүсийн амьдралын төлөө бие сэтгэлээ зориулна гэж жагсаалаар гарч ирсэн. Эндээс үр ашгийг хэн хүртэв гэхээр Л.Оюун-Эрдэнэ болон түүнийг тойрон хүрээлэгчид. Түүхэндээ байгаагүй том хулгайн мафийн Засгийн газар болсон.
үүсгэж, амьдралыг зогсоодог, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг өөр түвшинд аваачих хамгийн том төслүүдийг ямар байдлаар өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд гацааж ирсэн бэ. Өнөөдөр бид Оросын явуулсан бодлогын үр дүнд, түүнийг хэрэгжүүлсэн банхрынх нь үр дүнд цахилгаан ч үгүй, өөрсдийн эрчим хүчний станцыг байгуулах эрх ч үгүй, бензин түлш үйлдвэрлэх боломж ч үгүй бүрэн хараат байдалтай сууцгааж байна" хэмээн Зөв.мн сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байв.
Түүнчлэн жагсаалд оролцож буй жүжигчин Т.Навчаа "Улсыг удирдаж яваа хүмүүс үнэхээр чадахгүй байна. 2024 онд урлагийнхан сонгуульд битгий яваач. Иргэдэд зөв сонголт хийх орон зайг нь үлдээж, үлгэрлэе" гэсэн юм.
Жагсаалд гадаад улсад амьдарч буй монгол иргэд хулдаасан хэвлэлд үгээ илэрхийлж, нэгджээ.